Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гол усны түвшний мэдээллийг долдугаар сарын 20-ны байдлаар танилцууллаа. Тодруулбал, усны түвшин өмнөх үеэс 5-35 см даван үерлэжээ.
Мөн өнөөдрөөс /2025.07.21/ эхлэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээрх голууд болон гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж байгаа аж.
Орхон голын усны түвшин Хархорин, Орхонтуул сумдын орчимд, Чулуут гол Чулуут, Гичгэнэ гол Тариат сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см тус тус нэмэгдсэн байна. Мөн Орхон гол Бат-Өлзий /Архангай/, Хархорин сум, Таац гол Нарийнтээл, Шаргалзуут гол Шаргалзуут, Байдраг гол Баянбүрд орчимд үерлэж байна.
Хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Дахин анхааруулахад, баяр наадмын үеэр үер ус, гал түймэрт өртөн 20 гаруй хүн амиа алдсан байна.

-21° C
3558.2
Yo, check out pk365game! Heard some good stuff about their platform. Might give it a whirl this weekend. What do you guys think? This is their site pk365game
Yo, checked out codwinslotlogin and it’s legit! The slots are pretty sweet and I even snagged a few wins. Definitely worth a spin, you know? Give codwinslotlogin a try, you might get lucky!